Хөдөө аж ахуйн маркетинг төсөл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-06 10:51:06
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс малын эмч нарт нэг бүр нь 2 сая 100 мянган төгрөгийн үнэ бүхий 7 мотоцикль гардуулж төслийн хүрээнд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Малын эмч нар өөрийн гэсэн унаатай болсноор урьдчилан сэргийлэх вакцин тарилга цаг хугацаандаа хийгдэж, мал сүргийн чанар сайжрах, шаардлагатай үед хурдан шуурхай очих боломж бүрдэж байна.
Тус аймгийн Түнэл, Бүрэнтогтох, Тосонцэнгэл суманд төсөл хэрэгжиж байгаа бөгөөд хүнсний ногооны чиглэлээр 14 хоршооны 14 төсөл, малын тэжээл тариалах чиглэлээр 3 төсөл, малын үржил, чанар сайжруулах чиглэлээр 11 төсөл, малын эрүүл мэнд сайжруулах чиглэлээр 14 төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн маркетинг төсөл 5 аймагт хэрэгжиж буй бөгөөд малын үржил, малын эрүүл мэндийг сайжруулах зорилготой ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ