Автомашины татвараа цаг хугацаанд нь төлөхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албанаас “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарт хүлээлгэн өгчээ.
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Нийслэлийн татварын газраас анхааруулж буй ч татварын төлбар хангалтгүй хэвээр байгааг албаныхан хэллээ.
Ж.Батсайхан