Японы 140 дэх удаагийн кино өдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-29 18:18:20

140 дэх удаагийн Япон киноны өдрийг тохиолдуулан Монгол, Японы төвийн их танхимд “Тогоруу” уран сайхны киног Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.

“Тогорууны тус” хэмээх Япон ардын үлгэрээс сэдэвлэсэн энэхүү бүтээлд тогорууны амийг аварсан залуу эрийн гэрт хэд хоногийн дараа үзэсгэлэнт бүсгүй ирж байгаа тухай өгүүлнэ. Бүсгүй залуутай гэрлэх бөгөөд утас ээрч байхыг минь хэрхэвч харж болохгүй гэсэн болзол тавьдаг. Гэвч сониуч зандаа хөтлөгдсөн залуу утас ээрэх эхнэрээ нууцаар хартал урд өөрийн тусалсан тогоруу гэдгийг нь олж мэднэ...

Найруулагч Кон Ичикавагийн бүтээл, Саюри Ёшината, Кидэки Нода нарын гол дүрийг нь бүтээсэн энэ кино ирэх сарын 5-нд дуу оруулгатайгаар, 19-нд хадмал орчуулгатайгаар үзэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ