Завханы нэр бүхий 12 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-07 20:47:59
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн зургадугаар хуралдаан болж дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Асгат, Баянтэс, Дөрвөлжин, Их-Уул, Нөмрөг зэрэг 12 сумын эрүүл мэндийн төвүүд, гурван сумын сум дундын эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч эмчийн сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайланг хэлэлцээд тухайн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан Ц.Осоржамааг Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн, А.Дулмааг Завханмандал сумын сум дундын эмнэлгийн, Н.Өлзийжаргалыг Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн, Г.Баярбатыг Шилүүстэй сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч эмчээр томилохоор боллоо.
Мөн Т.Чимидийг Асгат сумын Эрүүл мэндийн төвийн, Т.Анхзаяаг Баянтэс сумын Эрүүл мэндийн төвийн, Н.Батцэцэгийг Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвийн, Г.Жавзансүрэнг Их-уул сумын Эрүүл мэндийн төвийн, Л.Гүндэгмааг Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийн, Г.Наранцэцэгийг Отгон сумын Эрүүл мэндийн төвийн, Ц.Солонгобаярыг Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн, Б.Мягмаржаргалыг Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвийн, Д.Энхнямбууг Тэс сумын Эрүүл мэндийн төвийн, О.Тунгалагийг Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн, Л.Нямсайханыг Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн, М.Ариунжаргалыг Яруу сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр болсон байна.
Мөн шалгаруулалтад тэнцсэн иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөө өглөө.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ