Цагдаагийн хошууч Ц.Баатарболд, цагдаа Г.Гомбодорж нарыг шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Баатарболд, олон нийтийн цагдаа Г.Гомбодорж нарыг шагналаа.
Тэднийг Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Бид өмнө нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “32 автобусны буудал дээр бусдад дээрэмдүүлсэн тухай мэдээг нийтэлсэн. Дээрх мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очиж 12 дугаар хороонд оршин суух Г, Т, Э нарын гар утас, өмсч явсан гутлыг Баянзүрх дүүрэгт оршин суух О, Т нар бүлэглэн дээрэмдсэнийг эрэн сурвалжилж илрүүлжээ. Ийнхүү гэмт хэрэгтнийг шуурхай олж, дээрэмдүүлсэн хүүхдийг хохиролгүй болгосон цагдаагийн хошууч Ц.Баатарболд, олон нийтийн цагдаа Г.Гомбодорж нарыг шагнасан юм.

Ж.Батсайхан