Г.Шийлэгдамбыг шүүх хурал хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-12 14:41:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан. Харин  олны хүлээлттэй байсан шүүх хурал хойшиллоо.Г.Шийлэгдамбын өмгөөлөгч  ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 9 цаг хүртэл хойшлуулсан байна. Тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахууль авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан юм.  
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-оор буруутган шүүх юм. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байв. Түүнийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ