Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Алслагдсан бүс нутгийн ард иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгох, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах барилгын ажлын нээлтийг энэ сарын 11-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын нутагт хийлээ.
Австри улсын “BERTSCH LASKA” компанийн тоног төхөөрөмжийг суурилуулсан энэхүү үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Тариалан сумын ард иргэд оролцлоо.
Тус төслийн ерөнхий захиалагч нь “Хүмэн нэгдэл” ХХК бөгөөд 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж байгуулах аж. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 1 ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж, жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахаар зорьж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах аж.

Б.Замбал