Хилийн чанадад өгсөн саналын битүүмжлэлийг задлахдаа ажиглагчдыг байлцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-13 12:15:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад байгаа манай улсын иргэд энэ сарын 10-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өглөө.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг энэ сарын 26-ны өдрийн 22.00 цагт эхлүүлнэ.

Ингэхдээ ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг байлцуулан битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудас тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолох юм
.

Гадаадад ажиллаж амьдарч буй
7209 иргэн сонгуульд оролцоно хэмээн бүртгүүлсэнээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь саналаа өгсөн билээ.
 
Б.Туул
Холбоотой мэдээ