Дорноговь аймгийн наадам долдугаар сарын 28-29-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж аймаг болон сумдын баяр наадмыг тэмдэглэх өдөр, хуваарийг баталлаа. Үүнд аймгийн баяр наадмыг Сайншанд сумын наадамтай хамтатган долдугаар сарын 28-наас 29-нд тэмдэглэхээр болсон аж.
Харин Мандах, Өргөн сумын баяр наадмыг долдугаар сарын 04-нөөс 05-нд, Эрдэнэ Улаанбадрах сумын баяр наадмыг долдугаар сарын 05-наас 06-нд, Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Замын-Үүд, Хөвсгөл, Хатанбулаг сумын наадмыг долдугаар сарын 06-наас 07-нд, Иххэт, Сайхандулаан сумын наадмыг долдугаар сарын 07-ноос 08-ны өдөр тус тус тэмдэглэнэ.
Наадам зохион байгуулах хуваарийг цаг агаарын нөхцөл байдал, орон нутьагт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц зэргийг харгалзан шийдвэрлэсэн байна.

Х.Эрдэнэбулган