Амь тэмцсэн үеийн яаралтай тусламж сэдэвт сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ./ Энэ сарын 12-нд АШУҮИС-ийн яаралтай тусламжийн тэнхим, Австралийн Анагаах ухааны коллежийн олон улсын яаралтай тусламжийн тэнхимтэй хамтарч “Амь тэмцсэн үеийн яаралтай тусламж” сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх онол, практик хосолсон сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна.
Сургалтын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Батцэцэг, ”Бид сэхээн амьдруулах суурь тусламж сургалтыг сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулсан. Энэ удаагийн сургалтын зорилго нь амь тэмцсэн үед эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн өгөх талаар мэргэжлийн хүмүүсийн лекцийг сонсож, практикт дадлага сургууль хийж буйгаараа онцлогтой. Амь тэмцсэн хүний зүрхийг хэрхэн сэхээн амьдруулах талаар, цээжний хөндийг хэрхэн хатгах зэрэг нарийн процедуртай бөгөөд амьдруулах суурь тусламж сургалтаас ахисан түвшинд мэдлэг олгож буйгаараа үр дүнтэй.

Сургалт гурав хоног үргэлжлэх бөгөөд сумын эрүүл мэндийн төвийн анхан шатны эмчлэгч их эмч, багийн бага эмч, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нарын нийт 16 байгууллагын 18 эмч мэргэжилтэн хамрагдаж байна” гэв. Сургалтыг Австралийн Анагаах ухааны коллежийн таван багш, АШУҮИС-ийн хоёр багш тус тус удирдан явуулж байна.
Х.Эрдэнэбулган