Гэрэлт хөшөө гадаад сурталчлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:45:16

Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулан мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн таван хэл дээр гаргасан  “MONGOLIA TODAY” сэтгүүлд Сүхбаатар аймагт  энэ жил шинээр босгосон хоёр хөшөөний зураг нийтлэгджээ.

Байшинтын 7 дугаар дивизийн байрлаж байсан Баяндэлгэр сумын Хонгор багийн нутаг Өргөө гурван толгойд ахмад дайчдын гэрэлт хөшөө, мөн ЗХУ-ын хоёр удаагийн, Монгол улсын баатар, армийн генерал И.А.Плиевийн командалсан Монгол Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг 1945-08-08-ны өдөр Молцог элсийг гаталж чөлөөлөх дайнд оролцсоны дурсгалд зориулан Дарьганга сумын Дагшин булагийн эхэнд  “Фронтын зам” гэсэн  хөшөө  босгожээ. 

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ