Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Архангай аймагт ажиллалаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-06-14 11:33:12
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намаас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгаа өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр Архангай аймагт боллоо. Нэр дэвшигч М.Энхболд “Эвтэй Монгол, ээлтэй төр” гэсэн уриатай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа. Тэрээр өөрийн “Монгол төр, Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө намын гишүүд, дэмжигчид, иргэдэд танилцуулж, эвийг эрхэмлэж, ээлтэй төрийг төлөвшүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Нэр дэвшигч М.Энхболдод хандаж олон хүн сэтгэлийн үг хэлсний дотор УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гээд урлаг, спорт, ахмад, залуу үеийн төлөөллүүд үгээ хэлж, ялалтын буухиатай уулзахын ерөөлийг тавьсан юм.

Энэхүү сурталчилгааг нээж аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэхдээ “Төрийн албаны жирийн мэргэжилтнээс эхлээд төрийн өндөр албан тушаалуудыг хашихдаа хөрш болон гадаад орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, улс эх орныхоо урдаа барих, өндөр боловсролтой улстөрч болж төлөвшсөн төрийн зүтгэлтэн бол Миеэгомбын Энхболд. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Эвтэй Монгол, Ээлтэй төр”-ийн төлөө нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Архангайчууд бүрэн дэмжиж бүтэн итгэл хүлээлгэн Ардын эрхэт төрийнхөө төрт ёсны төгөлдөр их баяр наадмыг Миеэгомбын Энхболд хэмээх Ерөнхийлөгч нээж үг хэлэх баярт мөч тун удахгүй биеллээ олно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нэр дэвшигч М.Энхболдыг дэмжихийг уриаллаа.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ