Бичиг баримтгүй ирсэн учраас нэг хүүхэд шалгалтад орж чадаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Дундговь аймгийн хувьд энэ хавар 514 хүүхэд ЕБС- аа төгсч байгаа бол урьд оны төгсөгч нэмэгдэж ЭЕШ- д нийт 546 шалгуулагч бүртгүүлсэн байна. Өнөөдөр шалгалтад 536 нь хүрэлцэн иржээ.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг барим бүрдүүлэн ирнэ. Өнөөдрийн шалгалтад хоёр хүүхэд үүд хаахтай зэрэгцэн ирсэн бөгөөд нэг нь дээрхи бичиг баримтын алиныг ч авчраагүй тул шалгалтад орж чадаагүй байна. Үүнийг эс тооцвол өнөөдрийн шалгалт хэвийн үргэлжилж дуусчээ.
Маргааш өглөө 10 цагт англи хэлний шалгалт эхэлнэ. Үүнд 460 гаруй шалгуулагч бүртгүүлсэн бол химийн хичээлээр 132, Монголын түүхээр 22 хүүхэд шалгалт өгнө.
17- нд Математик, газарзүй, биологи, монгол хэл, 18- нд нийгмийн ухааны мэдлэг, физик, орос хэлний шалгалт тус тус товлогдсон байна.
Хамгийн олон шалгуулагч бүртгүүлсэн нь математик, англи хэл, монгол хэл, нийгмийн ухааны шалгалт бол хамгийн цөөн нь орос хэлний шалгалт, үүнд 4 хүүхэд бүртгүүлжээ.
ЭЕШ- ын хянагчаар 41, зохион байгуулагчаар 9 багш тус тус ажиллаж байна. Шалгалтыг "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 19 ангид зохион байгуулан авч байна.

Т. Отгонтуяа