"Уянгын дууны хаан"-ны нэрэмжит уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:07:40

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан түүний нэрэмжит “Дууны хорвоо -2 “ тэмцээн ирэх сарын 11,12-ны өдөр төрөлх Булган аймагт нь  зохион байгуулахаар болов.

Энэхүү дууны уралдаанд мэргэжлийн бус дуулаачдаас эхлээд МУСТА цол тэмдэгтэй уран бүтээлчид оролцох боломжтой аж. Тус тэмцээн хоёр үе шаттай үргэлжлэх  бөгөөд наадмын эхний шатанд оролцогч хөгжмийн зохиолчийн дуунаас сонгож,  төгөлдөр хуур хөгжимтэй оролцох  юм. Мөн дараагийн шатанд фонограммтай байх бөгөөд “Дууны хорвоо” бүтээл нь заавал дуулах дуугаар онцолжээ.

Тус тэмцээний бай шагналын хувьд тэргүүн байр таван сая, удаах байр гурван сая, гутгаар байрын эзнийг хоёр саяар байлах бөгөөд тусгай байрын шагналд  500 мянган төгрөгийн   шагнал гардуулах юм байна. Уралдаан нь хоёр дахь жилдээ болж буй бөгөөд урд нь болсон тэмцээнд ӨМӨЗО, Буриадын дуучид дуучид оролцож байв. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав хэлэхдээ, “Чинзориг бол уянгын дууны хаан” түүний бүтээлийг Монголын ард түмэн андахгүй. Зөвхөн нийтийн дуунууд нь гэхэд олон түмний хүртээл болсон "Зүүдний говь", "Хорвоод ганцхан ээждээ, "Ус мөрөн олончиг", "Үүлэн цэнхэр хангай", "Учран золгохын ерөөл", "Чингис хааны говь", "Намрын дурсамж"-дууг нь үе үеийнхэн дуулсаар явна. Хөгжмийн зохиолчийн томоохон бүтээл нь гэвэл "Ятгын концерт", "Морин хуурын дөрвөл", "Илдэн уулын цуурай" бүтээл нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад орж  ЮНЕСКО-гийн алтан санд орсон байдаг" гэв.

Э.Энхсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд