М.Энхболд Увс аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-17 22:37:13
Увс /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Увс аймагт ажиллалаа. Нэр дэвшигчийг дагалдан Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Учрал нар хүрэлцэн ирлээ.
Тэрбээр Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараагаар Спортын ордонд иргэд сонгогчидтой уулзалт хийсэн юм. М.Энхболдыг Увсчууд халуун дотноор хүлээн авч дэмжихээ илэрхийллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ