Алслагдсан гэр хороолол хатуу хучилтай авто замтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-18 00:52:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Дархан хотод хэрэгжиж байгаа “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн нутаг дахь 940 км хатуу хучилттай авто зам, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртэлх 1,38 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, мөн тус  багийн нутаг Хараа голын дагуух 1,7 км далангийн дагуух 37 ширхэг гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэгчид иргэдэд хүлээлгэж өглөө.
Гүйцэтгэгчээр нь “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Огторгуйн бүтээл”, “Эрчит цэнэг” ХХК-иуд ажиллаж аймгийн “Дархан хот байгуулалт барилга захиалагчийн газар” хяналт тавьж ажилласан байна. Энэхүү хатуу хучилттай авто замууд болон гэрэлтүүлэг ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд ая тухтай тээврийн хэрэгслээр түргэн шуурхай үйлчлүүлж аюулгүй аж төрөх нөхцөл боломж бүрдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүсэх тоосжилт багасах давуу талтай аж. Хараа голын гүүр хүртэлх 1,38 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажилд зорчих хэсгээс гадна хоёр хоолойн ус нэвтрүүлэх чадварыг сайжруулж дөрвөлжин хоолой болгон шинэчилж сайжруулжээ. Хатуу хучилтат зам болон гэрэлтүүлэг ашиглалтад орсноор тус багийн иргэд оройн цагаар аюулгүй тайван зорчих боломжтой боллоо.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ