Донорын эгнээ өмнөх оныхоос нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 12:16:06
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 742 донор байдгаас 30.1 хувь нь байнгын донор бол 73 хүндэт донортой юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 46 донор шинээр элсүүлж, донорын эгнээ 13.7 хувь, байнгын донорын эгнээ 13 хувиар тус тус өсөв.

Төв аймаг өнгөрсөн онд 331 донор 132.4 литр бүхэл цус цуглуулж, 164.6 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2015 оныхоос 38.6 хувиар өссөн дүнтэй байна.

Жил бүрийн 6 сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгосонтой холбогдуулан Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд  “Та бусдын төлөө юу хийж чадах вэ”, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор  тус өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулсан аж. Өнгөрсөн долоо хоногт болсон уг арга хэмжээнд 19 байгууллагын 392 албан хаагчид хамрагдав.

Мөн энэ үеэр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “Хүндэт тэмдэг” цолоор хүн ардын эрүүл энхийн төлөө, бусдын амь насыг аврах ариун үйлст гарамгай гавьяа байгуулсан гурван хүнийг шагнаж урамшуулсан бол аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр хоёр хүн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гурван донорыг “Ачтан донор” тус тус өргөмжлөл, жуухаар шагнав.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ