Дэлхийн хуримтлалын өдөр 50 сурагч урамшуулал хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-31 14:32:40

Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн хуримтлалын өдөр болгон олон улсад өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ өдөр Улсын хэмжээний ЕБС-иудаас 50 сурагчид урамшуулал олгоно.

Амжилттай сайн суралцдаг ч амьдралын түвшин доогуур, эмзэг давхаргын 50 хүүхдэд Монголын хадгаламжийн даатгалын корпораци /МХДК/-ийн нэрэмжит 50 мянган төгрөгийн эрхийн бичиг өгөхөөр болжээ. МХДК-ийн “Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилт”-ын хүрээнд хүүхэд багачуудад санхүүгийн суурь мэдлэг боловсрол олгох чиглэлээр “Хуримтлал гэж юу болох, түүний ашиг тус, хуримтлал үүсгэх арга, дадалд хэрхэн суралцах вэ?” сэдэвт сургалт явуулна.

Мөн банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

2012 оноос эхлэн Монголын банкны холбооны санаачилснаар арилжааны банкууд дор бүрдээ өөр өөрийн онцлог урамшуулалт үйлчилгээгээр харилцагч нартаа бэлэг барих, иргэдэд үнэ төлбөргүй хадгаламж нээх зэргээр "Хуримтлалын өдөр"-ийг тэмдэглэдэг болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ