Ливийн эрэгт завь живсний улмаас 120 дүрвэгч сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТРИПОЛИ. /Anadolu/. Ливийн эргээс дүрвэгч, цагаачдыг тээвэрлэж явсан завь живсний улмаас 126 хүн сураггүй болсон тухай Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага /IOM/ мэдэгдлээ.
4 хүнийг Ливийн загасчид аварсан байна гэж IOM-ийн төлөөлөгч Флавио Ди Жиасомо твиттер хуудсандаа бичсэн байна. Аврагдсан хүмүүсийн ярьснаар, хүний наймаачид уг завины хөдөлгүүрийг хулгайлсны улмаас завь живсэн ажээ.
Завин дээр явсан дүрвэгчдийн ихэнх нь Нигери болон Судан улсын иргэд байсан байна.
IOM-ийн мэдээлснээр, он гарснаас хойш 5 дугаар сарын 3 хүртэлх хугацаанд 44 209 хүн далайгаар дамжин Европ руу дүрвэн гарсан байна. Тэдний ихэнх нь Итали улсад, мөн Грек, Кипр, Испани зэрэг улсуудад очжээ. Наад зах нь 966 дүрвэгч Хойд Африкийг Италитай холбодог Газар Дундын тэнгист живж амиа алдсан эсвэл сураггүй алга болсон байна.

Х.Сарнай