Элсэлтийн ерөнхий шалгалтыг 785 хүүхэд өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нөөс 17-ны хооронд орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдсан. Дорноговь аймгийн хэмжээнд 831 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 785 хүүхэд буюу 94.5 хувь нь шалгалтаа өгчээ.
Үлдсэн хүүхдүүд нь бүртгүүлчихээд тодорхойгүй шалтгааны улмаас ирээгүй, зарим нь гадаадад сургуульд явсан, бичиг баримтын зөрчилтэй байсан талаар эх сурвалж өгүүлэв. Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу долдугаар сарын 01-нд гарах бөгөөд 02-нд бүртгэл хийх, 03-нд биеийн тамир, урлаг зэрэг хичээлээр ур чадварын шалгалт авах бол 04-нд шалгалтын онооны жагсаалтыг гаргаж 05-наас 06-нд хүүхдүүд Их, дээд сургуулийн хуваарь сонгоно. Энэ жилийн хувьд Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль зэрэг зарим сургуулийн хуваарь ирээгүй тул хүүхдүүд тухайн сургуулийн шалгалтыг онлайнаар өгчээ.

Х.Эрдэнэбулган