Хөдөө аж ахуйн салбарынхныг техникээр хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн өнгөрсөн дөрвөн сард тус аймагт ажиллах үедээ ХХААГ-т фургон авто машин болон газар тариалангийн тракторын асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласан. Тэгвэл энэхүү амлалт биеллээ олж, дээрх техникүүдийг хүлээлгэн өглөө. Мөн бүх сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг /МЭҮТ/-т мотоцикль олгохоор болж, батламжийг нь гардуулав.
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн хүнс хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүдтэй уулзат хийж, тэдний санал санаачлагуудыг холбогдох газруудад уламжлахаа мэдэгдээд дээрх техник, батламжуудыг өгсөн юм.
“ХХААХҮЯ-аас 2017 оны сайдын багцын хөрөнгөөс тодорхой асуудлуудыг шийдэж байгаагийн нэг нь ийнхүү салбарын ажилчдаа унаагаар хангах явдал юм. Энэ нь төр засгийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах ач холбогдолтой. Манай салбарт 2012 оноос хойш ийм хөрөнгө оруулалт хийгдээгүй. Мэдээж энэ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Хөдөө орон нутгийн малчид, тариаланчдад мэдээлэл хүргэх, түгээх, халдварт өвчний үед шуурхай ажиллах гээд олон чухал үед манай ажилчид унаагүйгээсээ болж цаг алддаг. Харин ийнхүү унаатай болсоноор энэ бүх асуудал байхгүй болохоос гадна иргэдийн төрийн үйчилгээг авах хүртээмж дээшилнэ гэж үзэж байгаа юм. ХХААХҮЯ-аас Сүхбаатар аймгийн хоёр фургон машин, газар тариалангийн зориулалтаар ашиглах хоёр трактор, бүх сумдын МЭҮТ-т мотоцикл олгож байна. Эдгээрийн зарим нь өнгөрсөн дөрвөн сард салбарын сайд тус аймагт ажиллах үедээ өгч байсан амлалт бөгөөд ийнхүү биеллээ олж байгаа нь энэ...” гэдгийг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга онцоллоо.
Малын эмч нар малчиддаа хүрч ажиллахын тулд өөрсдийн гэсэн унаа зайлшгүй хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил олигтой унаа тэрэггүй, бусдын унаанд дайчлагдан төрийн ажлаа гүйцэтгэж ирсэн тэд үнэхээр баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
“2010 онд Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх сумдад МЭҮТ байгуулагдаж, Засгийн газраас бүх сумдын албанд пример маркын авто машин олгосон. Гэвч энэ машин нь тухайн сумын ЗДТГ-ын бүхий л ажил үйлчилгээнд ашиглагдаж ирсэн болохоор ашиглалтын шаардлага хангахгүй болж, хоёр сумаас бусад бүх сумын машин хөдлөхөө больсон. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын чиглэлээр унаа машин олгож байгаагүй. Энэ удаагийн ажил бол үнэхээр нүдээ олсон, зөв хөрөнгө оруулалт боллоо гэж бид баяртай байна. Бид аймгийнхэмжээнд малын өвчингүй болох, ариутгал халдваргүйжүүлэлтийг малчны хотноос малын бэлчээр хүртэл хийхээр төлөвлөөд байна. Яг ийм цаг үед манай ажжилчид, эмч нарт унаа тэрэг зайлшгүй шаардлагатай. Ажилчил маань ч ажлаа хийх урам зоригтой болно шүү дээ...” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Э. Өлзийтогтох хэлэв.
Дээрх техникүүд нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөр , ХХААХҮ-ийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор салбарын сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө орууллтын зардлаас олгогдож байгаа юм.

Т. Одончимэг