Төрийн тэргүүнээ сонгох санал хураалт амжилттай эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль Ховд аймагт орон нутгийн цагаар өглөөний 6,00 цагт эхэллээ. Монгол төрийн тэргүүнээ сонгох эл өдөр тус аймагт 92 сонгуулийн санал авах байранд сонгогчдын саналаа өгөх үйл ажиллагаа нэгэн жигд эхэллээ. Сонгогчдын насны түвшинг ажиглахад энэ өглөө монгол дээлээр гоёсон ахмад, дунд,залуу үеийн төлөөлөл холимог байдлаар ирж саналаа өгч байгаа харагдав.
Цаг агаарын хувьд Ховд аймагт тогтуун дулаан хэдий ч үүлэрхэг байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлж байгаагаар өнөөдөр үдээс хойш бороо орох төлөвтэй гэж мэдээлж байна.
Өчигдөр зөөврийн битүүмжилсан хайрцгаар тус аймгийн 17 сумдаас 1351 сонгогч санал өгөхөөс 127 хайрцгаар 92 хэсэг дээр санал өгөх хүсэлт өгсөн 1288 хүн буюу 95,3 хувь нь санал өгсөн гэж Ховд аймгийн Сонгуулийн хороонб дарга Л.Батбаяр мэдээллээ.
Энэ нь сонгуульд санал өгөх иргэдийн 2,5 хувийг эзэлж байна.
Ховд аймагт нийт 51581 сонгогч Монгол Улсын Ерөнхийлагчийн сонгуульд санал өгөхөөр байгаа бөгөөд 52057 саналын хуудас байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа техниик, цахилгааны ямар нэг сааталгүй хэвийн жигд явагдаж, өглөөний 8-9 цагийн байдлаар сонгогчид санал авах байрандаа ирж саналаа өгсөөр байна.

А.Бямбасүрэн