Төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:20:55

Дархан-Уул аймгийн удирдлагууд тус аймгийн “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл”, ТББ-уудын төлөөлөлүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтад 20 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож санал солилцов.

Тус аймагт сайн дурын болон төрийн бус байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй 256 байгууллага байдаг байна. Эдгээрээс аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэст санхүүгийн тайлангаа ирүүлдэг 128 төрийн бус байгууллагын судалгаа гарчээ. Эдгээрээс Дархан хотынхоо хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлтэй байнгын идэвхтэй ажилладаг 20 орчим ТББ-ууд бий гэдгийг тус уулзалтын үеэр онцлон хэлэв. Эдгээр  байгууллагууд нь “Дархан хотын хөгжлийн төлөө” гэсэн ерөнхий чиглэл бий. Иймд “Нэгдсэн нэг зохион байгуулалтад орж аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулж ажиллах хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулж иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тэдний идэвх санаачлагыг дэмжиж ажиллана” гэдгээ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат уулзалтын төгсгөлд онцлон хэллээ.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ