С.Баярцогтыг дахин шалгах ёстой гэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 13:28:49

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэ оны 10 дугаар сард ирүүлсэн санал хүсэлтүүд болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

10 дугаар сард тус байнгын хороонд нийт 246 өргөдөл гомдол иржээ. Үүнээс БОНХАЖЯ-нд 5, ГХЯ-нд 2, Сангийн яаманд 2, Хууль зүйн яаманд 33, Аж үйлдвэрийн яаманд 3, БХБЯ-нд 13, БСШУ-ны яаманд 18, УУЯ-нд 5, Хөдөлмөрийн яаманд 17, ХАХНХЯ-нд 69, ХХААЯ-нд 3, ЭМСЯ-нд 7, ЭХЯ-нд 2 өргөдөл ирсэн байна. Ирүүлсэн өргөдлийн ихэнхийг сургалтын төлбөр, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байна. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл ихээр иржээ. 

Байнгын хорооны дарга О.Баасанхүү, “2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тухайн үед УПЕГ-аас Щвейцарьт байдаг оффшор бүс рүү С.Баярцогт оффшор дансандаа хэдэн төгрөг нуусан болохыг тодруулах бичиг явуулсан. Оффшор бүсээс УПЕГ-ыг “Та нар стандартын дагуу бичгээ ирүүлээгүй тул хариу өгөх боломжгүй” гэсэн мэдээлэл ирүүлжээ. Манайхан энэ бичгийг нь үндэслээд С.Баярцогтын хэргийг хаасан байна. Тиймээс С.Баярцогтын оффшор дансны асуудлыг дахин шалгах ч ёстой.

Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ