Монгол, Туркийн тусгай хүчин хамтарсан хээрийн сургууль хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 15:13:18

Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын тусгай хүчнүүдийн хамтарсан "Нүүдэлчин-дайчид-2015" хээрийн сургууль, дадлага манай улсад амжилттай болж өнгөрлөө.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль анх 2006, 2007 онд Турк улсын нутаг дэвсгэрт болж, 2008 онд Монголын нутаг дэвсгэрт болох товтой байсан ч тасалдсаар найман жил болсон юм байна. Харин  2015 оноос эхлэн хамтарсан сургуулилтаа дахин сэргээж байгаа юм. Ирэх жилийн хамтарсан хээрийн сургуулийг  Туркийн нутаг дэвсгэрт хийхээр товложээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, Турк улсын Тусгай хүчний 10 гаруй алба хаагч  энэ удаагийн сургуулилтад оролцсон байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ