“Эх орон–оюун санаа–яруу найраг” наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 15:29:23

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон–оюун санаа–яруу найраг” наадам тав дахь жилдээ болох гэж байна.

Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон найрагчийн төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулахаар болжээ. Энэ удаад 5 жилийн ой болж буйтай холбогдуулан 11 дүгээр сарын 7-нд болох утга зохиолын үдэш-яруу найргийн наадмаар шилдгийн шилдэг нэг  яруу найрагчийг тодруулж түүний бүтээлийг олны хүртээл болгоход бодит дэмжлэг үзүүлж 5 сая төгрөгөөр урамшуулах юм байна. 

Мөн яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргаж, Баруун-Уртад уран уншлагын тэмцээн явуулна. 

   Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Холбоотой мэдээ