Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн автобусны үнэ хямдарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 16:42:56

Сүхбаатар аймгаас нийслэл хот рүү автобусаар зорчих тээврийн үнэ  11 дүгээр сарын 1-ний өдрөөс хямдарлаа.

Тус аймагт “Хараацайн жигүүр”, “Дарьганга өртөө” ХХК зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 45 хүний суудалтай том оврын автобус өдөрт хоёр удаа өглөө, оройд Баруун-Урт-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд иргэдэд үйлчилж байна. Энэхүү шуудангийн автобусаар Баруун-Уртаас Улаанбаатар хот руу зорчиход амь даатгалтайгаа 27000 төгрөг төлдөг байсан нь 21500 төгрөг болж хямдарсан байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ