Хургыг вакцинжуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-04 10:40:59
Дундговь/МОНЦАМЭ/Сумын мал эмнэлгүүд хурганд гоц халдварт цэцэг өвчний эсрэг вакциныг тарьж эхэлсэн байна. Нийт 570 гаруй мянган хургыг вакцинжуулна.
Өнгөрсөн жилийн зунаас эхлэн намар, өвлийн турш Дундговь аймгийн ихэнх сумын нутагт цэцэг өвчний голомт үүсч, нэг сая 300 гаруй мянган хонинд вакцин тарьсан. Энэ нь тус аймгийн бүх хонин сүрэг болж байгаа юм. Ирэх намар хонин сүргээ дахин вакцинжуулж эхлэх бөгөөд үүний түрүүнд энэ хаврын шинэ төлийг ийнхүү вакцинжуулж байгаа гэж Мал эмнэлэгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц. Гэрэл хэлсэн юм.
Хурганы вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн 14 хоногт багтаан дуусгана. Эхний вакциныг дууссанаас хойш 14 хоногийн дараа давтан вакциныг тарих ажээ.
Вакцинжуулалтад улсын төсвөөс 210 гаруй сая төгрөг зарцуулж байна.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ