“Бат Зүү” ХХК-ийн дүрэмт хувцсыг 2 дахин нэмж борлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:34:14

“Бат Зүү”  ХХК- ийн сурагчийн дүрэмт хувцсыг хуурамчаар үйлдвэрлэн 2 дахин үнэтэй худалдаанд гаргасан тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Тэд  эцэг, эхчүүдийг хуурамч бүтээгдэхүүн  худалдаж авахаас сэргийлэх үүднээс хэвлэлийн бага хурал зарлажээ.

Тус компанийн  39 мянган төгрөгийн үнэтэй  дүрэмт хувцсыг 60 гаруй мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Тиймээс товчин дээрх компанийн лого, нэрийг сайтар шалгахыг анхааруулав.

“Бат Зүү”  ХХК-ийн ерөнхий захирал Ж. Оюунчимэг хэлэхдээ, “Улсын дээд шүүхээс үйл ажиллагаа явуулахыг хориглосон нэр бүхий “Шилмэл загвар”,  “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс”  зэрэг 7 компани одоо болтол  сурагчийн дүрэмт хувцсыг 78-145 мянган төгрөгөөр борлуулж байна. Эдгээр байгууллагыг өнгөрсөн 7 дугаар сарын 1-ний  Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс “Өрсөлдөөнийг хязгаарласан, үнийг дур мэдэн өсгөсөн” гэсэн шийдвэр гаргасан” гэв.

“Бат Зүү”  ХХК материалаа БНХАУ-ын Шанхай хотоос нийлүүлдэг бөгөөд  даавууны 53 хувь нь ноос, 47 хувь нь полиэстрийн хольцтой аж.

Өнгөрсөн хугацаанд  Замын-Үүдийн хилийн боомтоор 300 хайрцаг бүхий 17500 ширхэг сурагчийн дүрэмт хувцас оруулахыг завдсан хэрэг гарчээ. “Монголд үйлдвэрлэв”  шошготой  эдгээр сурагчийн дүрэмт хувцсыг гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

С.Энхсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд