Хөх нуурын ёроолыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-05 20:15:15
Дорнод /МОНЦАМЭ/. Байгаль орчны үнэлгээ, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг “Хүрэн баавгай” компани энэ хавар Хөх нуурын эрэг орчмын ёроолыг цэвэрлэжээ. 
Монгол Улсын хамгийн нам дор газарт байрладаг Хөх нууранд шаамий хорхой хэт олширсноос нуурын экосистем сүүлийн жилүүдэд доройтож эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан аймгийн төсвөөс санхүүжүүлж, “Хүрэн баавгай” ХХК тендерт шалгарснаар Хөх нуурын экосистемд судалгаа хийж байгаа. Тус компанийн судлаачдын баг тавдугаар сард эхний судалгаагаа явуулах үедээ цэвэрлэгээ хийж, их хэмжээний загасны тор гаргаж авсан байна.
Нуурын экосистемд хийх хоёр дахь ээлжийн судалгаа энэ сарын 20-ноос эхэлж, ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ