Арваннэгдүгээр сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-03 09:30:11

09.00 цагт “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

09.00 цагт Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.

10.00 цагт ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулган, “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны нээлт СЗХҮТ-ийн хурлын зааланд болно.

10.00 цагт Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн 2-р үе шатны хүрээнд тоосонцороос үүдэлтэй агаарын бохирдолд хийсэн хэмжилт, шинжилгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг Монгол Японы төвд болно.

11.00 цагт Монгол орон ойн нөөцийн эдэлбэрийн үнэлгээ хийж буй анхны орон болж байгаа болон Эдэлбэрийн засаглалын сайн дурын зөвлөмжийн хүрээнд Монголд хийж буй бусад ажлын явц бодит ажил болгох алхамын талаар НҮБ-ын ХХААБ-аас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголд анх удаа бэлтгэх гэж байгаа авто машины кузов засварчны мэргэжлийн ангийн анхны хичээлийн нээлт Монгол-Солонгосын политехник коллежид болно.

11.00 цагт БНСУ-ын Мёнжи эмнэлэг, НЭМГ- тай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах санал ирүүлсэн бөгөөд ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэх болсон тухай НЭМГ-ын дарга Ш.Энхбат Хангарди ордон 901 тоотод мэдээлэл хийнэ.

11.30 цагт  Баянгол дүүрэгт 140 хүүхдийн ортой Хүүхдийн эмнэлэгийн нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал  хуучнаар Эрүүл мэндийн VII төвд болно.

14.30 цагт “Монгол Улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд болно.

14.30 цагт “Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ