Жижиг дунд үйлдвэрлэлийн бизнест мэргэжлийнхний зөвлөгөө дутмаг байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймагт зохион байгуулагдав. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт 20 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдлаа.
Засгийн газраас 1999, 2005 онуудад батлан гаргасан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдаж, эрх зүйн таатай орчин бүрдсэн юм. Мөн санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэр нэмэгдэн, өрхийн болон хувиараа бизнес эрхлэгчдийн дунд албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхол, үүсгэл санаачилга сайжирсан гэдгийг аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн О.Цэвэгсүрэн онцолсон юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлгийг нэгэн зэрэг улс орон даяар зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд иргэдээс гаргасан саналыг нэгтгэн уг хөтөлбөрт тусгаснаар энэ салбарын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болно гэдэгт найдаж буйгаа албаныхан хэлж байна.
Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бичил зээлийн дахин олголтын талаар лавлаж, хэзээ ажил хэрэг болох эсэхийг тодруулж өгөхийг хүсч, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд мэргэжлийнхний зөвлөгөө дутмаг байгааг хэлж байна. Энэ тал дээр туслахыг бизнесийн төлөөллүүд хэлэлцүүлгийн үеэр тодотгосон юм.
Жижиг, дунд үйлдвэр нь эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг бий болгогч гол эх үүсвэр нь болж байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн хэмжээнд хоёр тэрбум төгрөгийн зээлийг 51 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгосноор нийт 265 шинэ ажлын байр бий болгожээ.

Т.Есүхэйтөмөр