Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар 477 сонгогч саналаа өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-06 20:42:38
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажиллагаа дууслаа. Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар 477 сонгогч саналаа өгчээ.
Энэ нь санал авах 46 байрт зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүсэлт ирүүлсэн 508 сонгогчийн 93.8 хувь болж байгааг аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.
Энэ удаад санал өгөх хүсэлт ирүүлсэн иргэдээс 30 гаруй нь иргэний үнэмлэхээ өөрийн гар дээр байлгаагүй тул санал өгөх боломжгүй үлдсэн байна. Санал авах байрууд зөөврийн битүүмжилсэн 53 хайрцагаар санал авчээ.
Сонгуулийн эхний санал хураалтад зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүсэлтийг 510 сонгогч ирүүлж, түүнээс 492 нь буюу 96.4 хувь нь саналаа өгсөн. Энэ удаад санал өгсөн сонгогчийн тоо урьдынхаас бага зэргээр цөөн болжээ.
Санал авах байрууд маргааш өглөө 7 цагт санал хураалт эхлэхийн өмнө зөөврийн битүүмжилсэн хайрцагаар авсан саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ