Үүлэнд зориудаар нөлөөлөх тул салхины хүч ширүүсэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-07 14:06:14
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнөөдөр үүлэнд зориудаар нөлөөлөх тул энэ үеэр салхины хүч ширүүсэхийг анхааруулж байна.
Энэ зун Дорнод аймгийн нийт нутгаар хур тунадас бага орсны улмаас хуурайшилт ихтэй, гандуу байгаа. Дулааны улирал эхэлснээс хойш тус аймгийн УЦУОШГ-ын дэргэдэх Онон бороо, Халхгол бороо экспедицүүд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг явцуулсаар байгаа юм.
Өчигдөр оройноос эхлэн тус аймгийн нутгаар бороо зөөлөн шивэрч орсоор байна. Үүлэрхэг, салхины хүч тогтонги байгаа энэ үед харвалт хийх нь зүйтэй гэж үзсэн тул энэ үеэр салхины хүч эрс ширүүснэ гэлээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ