Сонгуулийн хоёр дахь санал хураалтын явц Дундговьд 37 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-07 17:13:32
Дундговь/МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцыг 17 цагийн байдлаар аймгийн сонгуулийн хороо мэдээллээ. Дундговь аймгийн сонгуулийн санал авах 46 байранд нийт 10 мянга 926 сонгогч саналаа өгч, санал хураалт 37.28 хувьтай байна. Энэ нь эхний санал хураалтын мөн үеийнхээс даруй 10.21 хувиар бага байна.
Санал хураалтын явц хамгийн өндөр буюу 53- 53.08 хувьтай нь Баянжаргалан, Дэлгэрхангай сум болж байна. Баянжаргалан суманд 751, Дэлгэрхангайд 1433 сонгогч нэрсийн жагсаалд бичигдсэн.
40- өөс 41 хувьтай 6 сум байгаа бол хамгийн бага буюу 28.88 хувьтай нь Адаацаг сум болж байна. Адаацаг суманд санал авах 5 байр ажиллаж байгаа. Эдгээрт 1804 сонгогч саналаа өгнө.
Адаацаг сумын дараа аймгийн төвийн Сайнцагаан суманд санал хураалтын явц 32.93 хувьтай байна. Тус суманд санал авах 9 байр ажиллаж байгаа. Үүнд 9649 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэн юм. 
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ