Архангай аймагт санал хураалт 40 хувьд хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-07 17:32:56
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 59642 сонгогч дахин санал өгнө. Аймгийн сонгуулийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороо руу 13.00, 18.00, 23.00 цагуудад дахин санал хураалтын ирцийн мэдээг өгч ажиллаж байгаа. 17.00 цагийн байдлаар дахин санал хураалтын ирц Архангай аймагт 40,4 хувьтай болжээ.
Өөрөөр хэлбэл, 24090 сонгогч саналаа өгсөн байна. Өмнөх сонгуулийн санал хураалт 17.00 цагт 47,7 хувьтай байсан ба энэ ирцэнд хүрэхгүй байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Архангай аймагт 17.00 цагийн байдлаар сонгуулийн хороонд ямар нэг гомдол санал болон санал тоолох машины гэмтэл гараагүй хэвийн үргэлжилж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ