Сүхбаатар аймагт санал хураалт 44,1 хувийн ирцтэй үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-07-07 19:57:08
Сүхбаатар/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт Сүхбаатар аймагт 44,1 хувийн ирцтэй  хэвийн үргэлжилж байна.
Дахин санал хураалттай холбоотой ямар нэг санал, гомдол одоогоор ирээгүй байна.
Өнөөдрийн санал хураалтын ирц 44,1 хувь байгаа нь анхын санал хураалтын 17 цагийн дүн мэдээтэй харьцуулахад 11,2 хуваир буурсан байна.
"Ирц 44,1 хувьтай байгаа ч 22 цаг гэхэд 50 хувьд хүрэх байх. Анх удаа санал өгч байгаа 18 настангуудын идэвх сул байна" гэж  аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
17 цагийн байдлаар Халзан, Дарьганга, Уулбаян, Түвшинширээ сумдад ирц 50 хувьд хүрч, харин Мөнххаан суманд хамгийн бага буюу 32,1 хувийн ирцтэй байна.
 Т.Одончимэг
Холбоотой мэдээ