Хоолны хордлогот өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан аймгийн МХГ-аас худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн иргэдэд хандаж хоолны хордлогот өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Мөн гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, лабораторийн шинжилгээнд хамрагдсан батгалгаат газраас ундны ус авах, ус хадгалах савыг тогтмол угааж цэвэрлэх, шаардлага хангасан саванд шингэн хүнсний зүйлийг хадгалахыг сануулж байна. Иймд баярын өдрүүдэд иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалт, хугацааг нь сайтар шалгах, хурдан мууддаг эмзэг хүнсний бүтээгдэхүүний өнгө үнэр нь өөрчлөгдсөн эсэх, стандартын орчинд хадгалсан эсэхийг хянаж худалдан авах нь зүйтэй юм. Аливаа баяр ёслолын үеэр хугацаа нь дууссан, чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдах явдал их гардаг аж.

Б.Замбал