Хөвсгөлийн Магнай халиун азарга улсад дахин түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Дэлтэй цэнхэр морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, Монгол Улсын алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун дахин түрүүлж, хурдан буян болохоо баталлаа.
Магнай Халиун өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж Хөвсгөл аймаг анх удаа түүхэндээ улсад түрүү азаргатай болсон бол энэ жил дахин түрүүлж хоймор нутгийнхнаа дахин баярлуулав. Магнай Халиун нь улс бүсийн наадамд нийт 4 түрүү, 10 орчим айрагдаж байгаа юм. Түүний эзэн Т.Болдбаатар 10 гаруй жил морь уяж байгаа бөгөөд 2012 онд аймгийн алдарт уяач, бичин жилийн босгон дээр Магнай халиуны амжилтаар Монгол Улсын алдарт уяач цолыг хүртсэн ажээ.

Б.Гантуяа