8000 га ойн талбайд хортон шавжтай тэмцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:16:19

Энэ онд ой бүхий газруудаар ойн хөнөөлт шавьж устгах ажил 100 хувь хэрэгжсэн байна.

Улаанбаатар хотын Мон Таксаци компаниас Бат-Өлий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Хархорин сумын ойн 5670 га талбайд улсын төсвөөр,  2000 га талбайд орон нутгийн төсвөөр устгал тэмцлийн ажлыг  үүргийн шүршигч багаж ашиглан гүйцэтгэжээ. Энэ ажилд нийт 20 орчим сая төгрөг зарцуулсан байна.

БОНХАЖЯ-ны Ой судалгаа, хөгжлийн төв, ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс энэ оны 5 сард Өвөрхангай аймгийн ой бүхий 45 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгаа явуулж, тэмцлийн ажил явуулах талбайг сонгосон аж. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ