Лю Сяобо нас барсантай холбогдуулан ЕХ, Герман улс болон НҮБ эмгэнэл илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /NHK/. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск болон Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар Лю Сяобо нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэн, хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлдээ тэд Хятадын эрх баригчдаас Лю-ийн Герман улсад эмчилгээ хийлгэх гэсэн хүсэлтийг нь хүндлэхийг ятгасан боловч тэд давж заалдах өргөдлийг анхаарч үзээгүй тухай дурдсан байна.
Мэдэгдэлд, Лю-ийн эхнэр Лю Ся болон түүний дүү нарыг Хятадаас явах хүсэлтэй бол явуулах эрхийг олгохыг уриалжээ. Мөн уг мэдэгдэлд, Хятад дахь үзэл бодлынхоо төлөө ял хүртсэн бүх хоригдлыг суллах талаар Европын Холбоо /ЕХ/-ноос уриалсан тухай дахин дахин онцлон дурдсан байна.
Герман улсын Канцлер Ангела Меркель түүний үхэлд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан уй гашуугаа илэрхийлсэн тухайгаа твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Лю-г “иргэний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө зоригтой тэмцэгч” гэж нэрлэсэн байна. Германы засгийн газраас Лю-ийн өвчнийг эмчлэх саналыг тавьж байсан юм.
Гэвч одоогоор түүнийг эмчлүүлэхээр явахыг Хятадын засгийн газраас зөвшөөрөөгүй явдалд ямар нэгэн шүүмжлэл өгөөгүй байна.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мөн адил Лю-ийн гаргасан амжилтыг сайшааж, эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан мэдэгдэлдээ, Лю-ийн нас барсан явдалд гүнээ харамсан эмгэнэл илэрхийлж байна гэжээ.

Х.Сарнай