Явуулын эмнэлэг үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-14 14:56:35
Дорнод /МОНЦАМЭ/.Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг багасгах ажлууд Дорнод аймагт цогц байдлаар хэрэгжиж байна. Тухайлбал, явуулын эмнэлэг тогтмол хугацаанд сумдад ажилласнаар иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өвчнөө эрт оношлуулах боломж нэмэгдэж буй. 
Явуулын эмнэлгээр 2015 онд 771 иргэн үзүүлж байсан бол 2016 онд 7377 болж өсчээ. Донорын тоо 186-аар нэмэгдэж, сүрьеэгийн өвчлөл 10 мянган хүн амд 15.7 промиллиор буурсан, БЗДХ өвчлөл өнгөрсөн онтой харьцуулахад 268 тохиолдол, тэмбүүгийн өвчлөл  өнгөрсөн оны мөн үеэс 101 тохиолдлоор буурсан зэрэг эерэг үзүүлэлт гарсныг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Иргэд жилээс жилд явуулын эмнэлгээр үйлчлүүлэх, сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдах сонирхол нэмэгдэж байгаа аж.
Эмнэлгийн байгууллагаас эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажил өрнүүлэхэд өнгөрсөн онд 298  иргэн хамрагджээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ