Шагайн харваанд 108 харваач цэц мэргэнээ сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 12:38:57
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ. Төв аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд 12 багийн 108 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Шагайн харваанд Монгол Улсын "Үлэмж дархан мэргэн” гурав, “Дархан мэргэн” гурав, “Улсын мэргэн” гурав, “Харьшгүй мэргэн” тав, аймгийн "Гоц мэргэн” 28 тус тус оролцож байгаа нь наадмын цар хүрээ, чанар чансаа ямархуу өргөн хүрээнд болж буйг харуулж байна гэж шагайчид ярив.
Энэ жилийн шагайн харваанд хамгийн өндөр настай харваач 70 настай бол хамгийн залуу нь есөн настай бяцхан харваач юм.Шагайн наадгайд оролцож байгаа харваачдын 48,7 хувь нь улсын болон аймгийн цолтой харваачид аж. Мөн гадаадын нэг иргэн оролцож байгаа нь иргэдийн сонирхлыг татаж байсан юм.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ