Төрийн дээд одон медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-15 14:26:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-нд Төв аймгийн Зуунмод сумын зарим иргэн Төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 94, Зуунмод хот байгуулагдсаны 75 жилийн баяр наадмын өдрийг угтаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  долдугаар сарын зургааны 170 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд, ажилтан албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнасныг  аймгийн удирдлагууд гардуулав.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Р.Алтанцэцэг, “Цэргийн гавьяаны одон”-гоор Б.Чулуун нар шагнуулсан бол “Алтан гадас” одонгоор Ц.Оюунтогтох, С.Энхбаяр, П.Дуламсүрэн, Ч.Хашхүү, Д.Бэрцэцэг, Ч.Сарантуяа, Б.Хишигмягмар Ш.Мандал, Л.Лхамсүрэн Ж.Ягаан нарыг тус тус шагнав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар Т.Хүүхнээ Г.Мөнхгэрэл, О.Даваа, Ц.Саранчимэг, Д.Зоригтбаатар, Х.Цэвэгжав, Г.Эрдэнэбаатар Б.Уранчимэг нарыг тус тус шагналаа.
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ