Сенегалд стадионы хана нурсны улмаас 8 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-16 10:33:17
ДАКАР. /BBC/. Сенегалын нэгэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн хана нурсны улмаас 8 хүн амиа алдаж, 49 хүн гэмтэж бэртжээ.

Уг эмгэнэлт явдал "Stade de Mbour" болон "Union Sportive Quakam" багуудын хооронд болсон лигийн цомын төлөөх тоглолтын үеэр нийслэл Дакар хот дахь "Демба Диоп" цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Хөгжөөн дэмжигчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр нулимс асгаруулагч хий ашигласан нь үймээн самууныг улам өдөөж, хана нурахад хүргэсэн байна. Зарим хөгжөөн дэмжигчид хоорондоо чулуу шидэлцэж байсан бөгөөд агаараас авсан гэрэл зурган дээр хийн утаан дундуур ханыг давж байгаа хүмүүс харагдана.

Сенегалын мэдээллийн APS агентлагийн мэдээлснээр, түргэн тусламжийн машинууд болон гал сөнөөгчид ослын газарт иржээ. Тоглолт эхэлснээс хойш 90 минутын дараа онооны харьцаа 1:1 болсон ба "Mbour" баг нэмэлт цагийн эхний үед онооны харьцааг 2:1 болгож, шүгэл дуугарсны дараа эмх замбараагүй байдал дэгдсэн байна.
Х.Сарнай 

.

Холбоотой мэдээ