Баянгол багийн 60 жилийн ой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-18 17:19:39
Увс /МОНЦАМЭ/ Өмнөговь сумын Баянгол багийн 60 жилийн ой энэ сарын 19-нд болох гэж байна. Ойн баяр наадам Баянхайрхан овоог тахих ёслолоор эхлэх аж. Үргэлжлүүлээд хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, Баянгол багийн халуун ам бүлийн бэсрэг наадам зэрэг арга хэмжээ болох юм байна.

Үүнээс гадна энэ сарын 23-нд Өмнөговь сумын Орлого багийн нэрэмжит “Орлого багийн хишиг барилдаан”, “Адуучин” тэмцээн болох гэж байна. Энэ үеэр шигшээ 32 бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, их насны морь, дааганы уралдаан болох аж. Адуучин тэмцээнд зэргэлдээх Ховд, Өлгий, Наранбулаг сумдын болон Ховд аймгийн Мянгад сумын адуучдыг урьж оролцуулахаар болсон байна. Мөн Өмнөговь сумын Ахлах сургуулийн 80 жилийн ойг ирэх сарын 9-10-нд тэмдэглэхээр болжээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ