“Сум хөгжүүлэх сан” 1,5 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-18 20:19:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Сум хөгжүүлэх сан”-гаас энэ оны эхний хагас жилд жижиг, дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн 75 бизнес төсөлд 451.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг тайлагналаа.
Сум, орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилготой “Сум хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 1230 төсөлд зээл олгосон бөгөөд 1572 ажлын байр шинээр бий болж, 947 ажлын байр хадгалагдсан байна. Мөн шинээр 597 үйлдвэр, үйлчилгээ бий болжээ.
Хөнгөн үйлдвэрийн чигэлээр 226, мал аж ахуйн чиглэлээр 234 төсөл хөнгөлөлтэй зээлийн дэмжлэг авсан байна. Аймгийн хэмжээгээр нийтдээ 6,9 тэрбум төгрөгийн зээл олгосноос 1,5 тэрбум төгрөгийн зээл нь хугацаа хэтрээд байгаа аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ