Сүхбаатарын сурагчид 33 жилийн дараа олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-19 10:14:11
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш сурагчид багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Монголын баг дөрвөн гишүүнтэй оролцсоны хоёр нь Сүхбаатар аймгийн сурагчид юм. Ингэснээр тэд Сүхбаатар аймгаас 33 жилийн дараа Монгол Улсаа төлөөлөн олон улсын олимпиадад оролцсон сурагчид боллоо.

Тус олимпиадад нийт 15 орны 36 баг оролцсон байна.  Манай улсын баг дөрвөн гишүүнтэй олимпиадад оролцсон бөгөөд хоёр нь Улаанбаатар хотын Соёмбо сургуулийн сурагчид бол хоёр нь Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагчид байлаа. Сурагч С.Дагвадорж, Э.Нэмүүлэн нар нь улс, аймаг орон нутгаа төлөөлөн анх удаа ийм төрлийн олимпиадад оролцсон бөгөөд энэ нь Сүхбаатар аймгийн тухайд 33 жилийн дараа тохиож буй түүхэн үйл явдал юм. Оролцогчдыг математикийн зөвлөх багш Б.Ганболд, Ш.Чулуунцэцэг нар бэлтгэжээ.

Тус баг хамт олонд олимпиадад явахад нь дэмжлэг болгож аймгийн засаг даргын зүгээс таван сая төгрөг хандивласан билээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ