Даваа гараг бүр ажлын байрны сургалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:19:56

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хамт олон долоо хоног бүрийн  эхний өдөр 11 цагаас ажлын байрны сургалтыг тогтмол зохион байгуулж хэвшжээ.

Энэхүү сургалтын хөтөлбөрийн хуваарийн дагуу энэ долоо хоногийн эхэнд Татварын хэлтсээс "Эдийн засгийн ил тод байдлын талаарх хууль” - ийн танилцуулгыг хийж, татварын хуулиудын талаар мэдлэгээ зузаатгасан байна.

Мөн тус ХГБХХэлтэс нь  Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр зорилтын хүрээнд  "Ажлын байрны дасгал хөдөлгөөн"-ийг өдөр бүрийн 11,16 цагаас тогтмол хийж хэвшдэг болсон байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ