Нуурын хөвөөгөөрх хогийг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-19 22:55:49
Увс /МОНЦАМЭ/ Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Увс нуурыг зорих амрагчдын цуваа тасрахгүй байна. Тэр хэрээр нуурын хөвөө явах замд зарим ухамсаргүй ард иргэд хогийг ил задгай асгаж байгалийг бохирдуулах болжээ.

Иймээс Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газар болон Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас хогийг цэвэрлэж зайлуулж байна. Эдгээр байгууллагаас иргэдэд хандаад байгальд хог хаяхгүй байх, зориулалтын хогны цэгт хогоо буулгаж байхыг анхааруулж байна. Амарч зугаалсан иргэд нуурын хөвөөнд хог хаягдал хаях үзэгдэл Хяргас, Ачит, Үүрэг нуурыг ч тойрохгүй байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ